морин хуурын үүсэл

2011-06-04,

Морин хуур Монгол үндэстний хөгжмийн зэмсэг мөн. Морин хуур өнө удаан түүхтэй, аль эрт 13-р зууны эхэнд даруй Монгол үндэстний хүн ардын дунд өргөн дэлгэрсэн юм. Морин хуурын дэлгэрсэн нутаг орон нь адил бус байдгийн улмаар, түүний нэр, хэлбэр төрх, дууны өнгө, хөгжимдөх арга нь ч өөр өөрийн онцлогтой байдаг. Монголчууд суурьшсан ихэнх нутагт уг хөгжмийн зэмсгийг морин хуур гэж нэрлэж байхад, Өвөр Монголын зарим нутагт цоор гэж нэрлэх тал байдаг.

Морин хуурын хайрцаг нь тэгш дөрвөлжин хэлбэртэй, гриф дээрээ морин толгойн сийлбэртэй байдаг. Энэ бол морин хуурын үндсэн төрх бөгөөд морин хуур гэсэн нэрийнх нь илрэл юм.

Морин хуурын чавхдасыг морины сүүлээр хийнэ. Морин хуурын ая эгшиг сонсголонтой сайхан бөгөөд утсан хөгжмийн дотор өөрийн өвөрмөц онцлогтой хөгжмийн зэмсэг болох юм.

Эрт дээр үед морин хуурыг хөгжимчид өөрсдөө үйлдэж бүтээгээд хэрэглэж байсан юм. Дууны хэмжээ нь нэлээд дор болохоор монгол гэр болон байшинд хөгжимдөхөд тохиромжтой байсан юм. Цаг үеийн шаардлагаар хөгжмийн зэмсгийн мастерууд уламжлалт морин хууранд өөрчлөлт оруулсан байна. Өөрчлөлт оруулснаас хойш морин хуурын дууны багтаамж диафазон (цар хүрээ) нь өргөжиж, морины сүүлийг нейлон утсаар орлуулан чавхдас хийсэн нь, дууны хэмжээ нь өндөржин, хөг нь квартаар дээшилсэн юм. Өөрчлөлт оруулснаас хойш морин хуур нь уянгалаг сайхан хөгөө хадгалаад зогсохгүй яруу тод болсноор тайзан дээр буюу хөдөө талд хөгжимдөхөд тохирч, монгол үндэстний гоцлол хөгжмийн гол зэмсгийн нэг болсон байна.

Yүнээс гадна хөгжмийн зэмсэг үйлдвэрлэгчид бас дунд гарын морин хуур болон их гарын морин хуур судлан үйлдсэн юм. Энэ хоёр төрлийн морин хуурыг хөгжимдөх арга нь Европийн виолончель болон альт хийлтэй адилхан байдаг. Ингэснээр морин хуур нь сапроно, альт, баритон бүрдсэн бүрэн бүтэн хөгжмийн хэсэг бүрэлдүүлж, монгол үндэстний хөгжмийн ангийг баяжуулсан байна. Өөрчлөлт оруулан шинээр судлан бүтээсэн морин хуур нь гадар чимэглэлийн талаар мөн монгол үндэстний онцлогийг хэвээр нь хадгалж, цар дээр нь үндэстний онцлогтой хээ угалз сийлсэн байдгаар ёстой л уран нарийн урлагийн бүтээл гэж болно.

бичсэн: tomoroo төрөл:
(35) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

Илтгэлдээ бичнээ. Баярлалаа♡
бичсэн Зочин цаг: 18:32, 2024-02-18 | Холбоос | |
Blla bi iniig iltgel deeree unshnaa 🤧☺️
бичсэн Зочин цаг: 20:58, 2024-02-15 | Холбоос | |
THANK YOU SO MACH
бичсэн Зочин цаг: 19:59, 2024-02-07 | Холбоос | |
гоё шүү
бичсэн Зочин цаг: 14:19, 2024-02-06 | Холбоос | |
Энэ үнэхээр гоё хэрэгтэй мэдэээлэл байна
бичсэн Бямбасаайхан (зочин) цаг: 01:26, 2024-02-06 | Холбоос | |
Маш хэрэгтэй мэдээлэл байна
бичсэн Бямбасаайхан (зочин) цаг: 01:24, 2024-02-06 | Холбоос | |
Үнэхээр их мэдээлэл авлаа
бичсэн Зочин цаг: 20:39, 2024-02-01 | Холбоос | |
Hi 👋 👋 👋 👋 👋 👋 👋
Ene eostoi chukhal medee yum pls do more 😊😊😊
бичсэн Сайн байна уу (зочин) цаг: 16:57, 2023-11-30 | Холбоос | |
Sonin
Hen zohioson ym be ? What Twisted Evil
Boo hoo!
бичсэн Temuulen (зочин) цаг: 19:02, 2023-11-22 | Холбоос | |
Tatajunah
бичсэн Зочин цаг: 18:29, 2023-11-20 | Холбоос | |
Зөвлөлт Оросын хийл урлаач мэргэжилтэн Денис Яровой манай улсын Соёлын яамны урилгаар 1967 онд ирж ажиллаж байхдаа тогтсон хөггүй ширэн цартай байсан морин хуурыг хийл хөгжмийн жишгээр модон цартай болгож хийгээд хөг тогтоож, морин хуурын дуу авианы акустик хэмжилтийг нь анх Москвад физикийн лабораториор хийлгэж шинжлэх ухаанчаар тогтоосноор орчин үеийн морин хуур болсон гэж мэргэжлийн хөгжим судлаачид үзсэн байдаг.
бичсэн Зочин цаг: 21:14, 2023-11-14 | Холбоос | |
Heart
бичсэн ? (зочин) цаг: 21:01, 2023-10-10 | Холбоос | |
Thank you
бичсэн Зочин цаг: 22:58, 2023-09-27 | Холбоос | |
Guy with axe
бичсэн Зочин цаг: 18:24, 2023-09-17 | Холбоос | |
Hm
MONGOL
бичсэн Зочин цаг: 17:57, 2023-09-17 | Холбоос | |



:-)
 
xaax