морин хуурын үүсэл

2011-06-04,

Морин хуур Монгол үндэстний хөгжмийн зэмсэг мөн. Морин хуур өнө удаан түүхтэй, аль эрт 13-р зууны эхэнд даруй Монгол үндэстний хүн ардын дунд өргөн дэлгэрсэн юм. Морин хуурын дэлгэрсэн нутаг орон нь адил бус байдгийн улмаар, түүний нэр, хэлбэр төрх, дууны өнгө, хөгжимдөх арга нь ч өөр өөрийн онцлогтой байдаг. Монголчууд суурьшсан ихэнх нутагт уг хөгжмийн зэмсгийг морин хуур гэж нэрлэж байхад, Өвөр Монголын зарим нутагт цоор гэж нэрлэх тал байдаг.

Морин хуурын хайрцаг нь тэгш дөрвөлжин хэлбэртэй, гриф дээрээ морин толгойн сийлбэртэй байдаг. Энэ бол морин хуурын үндсэн төрх бөгөөд морин хуур гэсэн нэрийнх нь илрэл юм.

Морин хуурын чавхдасыг морины сүүлээр хийнэ. Морин хуурын ая эгшиг сонсголонтой сайхан бөгөөд утсан хөгжмийн дотор өөрийн өвөрмөц онцлогтой хөгжмийн зэмсэг болох юм.

Эрт дээр үед морин хуурыг хөгжимчид өөрсдөө үйлдэж бүтээгээд хэрэглэж байсан юм. Дууны хэмжээ нь нэлээд дор болохоор монгол гэр болон байшинд хөгжимдөхөд тохиромжтой байсан юм. Цаг үеийн шаардлагаар хөгжмийн зэмсгийн мастерууд уламжлалт морин хууранд өөрчлөлт оруулсан байна. Өөрчлөлт оруулснаас хойш морин хуурын дууны багтаамж диафазон (цар хүрээ) нь өргөжиж, морины сүүлийг нейлон утсаар орлуулан чавхдас хийсэн нь, дууны хэмжээ нь өндөржин, хөг нь квартаар дээшилсэн юм. Өөрчлөлт оруулснаас хойш морин хуур нь уянгалаг сайхан хөгөө хадгалаад зогсохгүй яруу тод болсноор тайзан дээр буюу хөдөө талд хөгжимдөхөд тохирч, монгол үндэстний гоцлол хөгжмийн гол зэмсгийн нэг болсон байна.

Yүнээс гадна хөгжмийн зэмсэг үйлдвэрлэгчид бас дунд гарын морин хуур болон их гарын морин хуур судлан үйлдсэн юм. Энэ хоёр төрлийн морин хуурыг хөгжимдөх арга нь Европийн виолончель болон альт хийлтэй адилхан байдаг. Ингэснээр морин хуур нь сапроно, альт, баритон бүрдсэн бүрэн бүтэн хөгжмийн хэсэг бүрэлдүүлж, монгол үндэстний хөгжмийн ангийг баяжуулсан байна. Өөрчлөлт оруулан шинээр судлан бүтээсэн морин хуур нь гадар чимэглэлийн талаар мөн монгол үндэстний онцлогийг хэвээр нь хадгалж, цар дээр нь үндэстний онцлогтой хээ угалз сийлсэн байдгаар ёстой л уран нарийн урлагийн бүтээл гэж болно.

бичсэн: tomoroo төрөл:
(54) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

Hi
Ehe yag unending uu?
Nomon deer hohoo namjil gedeg nertei gol dur baidag daa
бичсэн Hi (зочин) цаг: 15:20, 2025-04-03 | Холбоос | |
Үнэхээр гоё мэдээлэл юм 😊илтгэл дээрээ бичнэ!!
бичсэн Зочин цаг: 14:11, 2025-01-23 | Холбоос | |
ag unen uu unen l gej naidy kkk...
бичсэн Зочин цаг: 22:59, 2024-12-23 | Холбоос | |
Xhj
Hook bi eniig iltgel degree Bichne ee?!!!!

бичсэн 0oo цаг: 17:09, 2024-12-18 | Холбоос | |
Hoo goy ym
бичсэн Зочин цаг: 09:29, 2024-12-18 | Холбоос | |
Uneheer ih sain medeelel baina.☺️Morin huuriin talaar olon yum medlee.❤
бичсэн Зочин цаг: 23:08, 2024-12-17 | Холбоос | |
Wow this is look like so great i like it Үнхээр л ёстой Wow
бичсэн Tsomii цаг: 21:27, 2024-12-16 | Холбоос | |
Үнэхээр хэрэгтэй мэдээлэл байлаа
бичсэн Зочин цаг: 22:23, 2024-12-10 | Холбоос | |
...
бичсэн Зочин цаг: 21:25, 2024-11-30 | Холбоос | |
Үнэхээр морин хуурыг дэлэгрүүлж бичижээ
бичсэн Зочин цаг: 12:40, 2024-11-14 | Холбоос | |
💙
бичсэн Зочин цаг: 21:01, 2024-11-12 | Холбоос | |
Хөөх баярлалаа😮 Ёстой сайн мэдээлэл байна шүү!🥰
бичсэн Эгшиглэн (зочин) цаг: 17:34, 2024-10-23 | Холбоос | |
borlolo
бичсэн Зочин цаг: 19:42, 2024-09-11 | Холбоос | |
Хэн зохиосон юм болоо
бичсэн Зочин цаг: 17:36, 2024-09-04 | Холбоос | |
Unen hudal
Unen uuu hudaluu
бичсэн Зочин цаг: 12:10, 2024-08-21 | Холбоос | |



:-)
 
xaax